БНХАУ-ын Төрийн зөвлөл “Бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх төлөвлөгөө (2026–2030)”-г батлан нийтэлж, “XV таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд энэ салбарыг чанартай хөгжүүлэх зорилт, арга хэмжээг тодорхойлсон байна.
Төлөвлөгөөний дагуу 2030 он гэхэд нэг хүнд ногдох спортын талбайн хэмжээг дөрвөн ам метр орчимд, 1000 хүн тутамд ногдох биеийн тамирын дасгалжуулагчийн тоог 3.3-д хүргэнэ. Мөн биеийн тамир, спортоор тогтмол хичээллэдэг иргэдийн эзлэх хувийг 40 орчим хувьд хүргэж, хүн амын бие бялдрын чийрэгжилтийг тасралтгүй сайжруулахаар зорьжээ.
Тус төлөвлөгөөнд бүх нийтийн биеийн тамирын тогтолцоо, үйлчилгээний сүлжээг боловсронгуй болгох, иргэдийн оршин суугаа газрын ойролцоо спортын талбай, байгууламжийг нэмэгдүүлэх, олон нийтийн тэмцээн, арга хэмжээг өргөжүүлэх зэрэг 10 үндсэн чиглэлийг тусгасан байна.
Түүнчлэн дасгал хөдөлгөөний шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөгөө, үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх, хиймэл оюуны технологийг нэвтрүүлэх, хүн амын өөр өөр бүлгийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хөгжүүлэх, спортын соёлыг түгээн дэлгэрүүлэх, аюулгүй байдлын удирдлагыг бэхжүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

DORNODMEDIA.MN