«Хөлөнбуйр» иргэний агаарын аялалын онгоц анхны нислэгээ амжилттай хийлээ

2026 оны 7-р сарын 24 өдөр

7-р сарын 22-ны өдөр 13 цаг 40 минутанд «Хөлөнбуйр» иргэний агаарын аялалын онгоц Харбины Тайпин Олон улсын онгоцны буудалд газардаж анхныхаа нислэгээ амжилттай дуусгалаа.
«Хөлөнбуйр» иргэний агаарын аялалын онгоцны өнгөлгөө нь Хөлөнбуйрын дөрвөн улирлын өнгөний төлөөлөл болгож хаврын ягаан цэцгийн өнгө, зуны мяралзсан Мэргэл гол, намрын алтан хусан ой, өвлийн цасан дунд байгаа бугын сүрэг зэргээр төлөөлүүлж, «Дэлхийд Хөлөнбуйрын гуа сайхныг харуулъя» гэсэн тод уриатай хослуулж, тал нутгийн сүрлэг байгалийн гоо сайхныг мянган метрийн өндөрт аваачлаа. Онгоцны бүхээг доторх ачааны тавиур, жижиг ширээ, суудлын толгойн хавтан зэрэг нарийн хэсгүүдэд Хөлөнбуйрын байгалийн үзэсгэлэн болон ард түмний зан заншилын онцлогыг бүх талаар шингээжээ — Наадмын талбайн дүр зураг, тал нутгийн уртын дууны тайван дүр зураг зэрэг нь зорчигчдод үүлэн дундаас тал нутгийн соёлын өвөрмөц сэтгэгдлийг  мэдрүүлж Хөлөнбуйрынхаа төлөөлөгч нэрийн болж чадлаа.
Анхны нислэгийн ёслол дээр ажилтнууд онгоцны багийнханд амьд баглаа цэцгээр чин сэтгэлийнхээ баярыг хүргэлээ. Анхны зорчигчдод мөн Хөлөнбуйрын ард түмний онцлогыг илэрхийлсэн гоёмсог бэлэг дурсгалыг өгч, тал нутгийн халуун сэтгэлийн дурсгалаа холын холд бэлэглэв.
Энэ удаагийн «Хөлөнбуйр» иргэний агаарын аялалын онгоцны анхны нислэг амжилттай ниссэн нь Хөлөнбуйр хотын Тээврийн зохицуулалтын газар харилцаа холбоогоо үр дүнд хүргэж, «нислэг болон аялал жуулчлал»-ын шинэ хөгжлийг дэмжих нэгэн чухал үйл ажиллагаа юм.  Анхны нислэгийн дараа «Хөлөнбуйр» агаарын аялалын онгоц улсын дотоодын бүх газруудаар нислэгээ үйлдэж, Хөлөнбуйр хотын дүр төрхийг  цэнхэр тэнгэрт аялалаа эхлүүлнэ.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 5
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313