ХАМТЫН СУРВАЛЖЛАГА МИНИЙ АМЬДРАЛЫН ӨНГӨРСӨН ЦАГИЙН ДУРСАМЖ ТӨДИЙ БИШ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭХЛЭЛ БАЙСАН

2026 оны 7-р сарын 20 өдөр

Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрдөг юм байна. Өнөөдөрхөн ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын ШББХ-ны талаарх өдөр тутмын мэдээ мэдээллийг сайтын уншигчдадаа хүргэж суухдаа арван жилийн өмнөх нэгэн сайхан аялал өөрийн эрхгүй санаанд орлоо. Тэр үед манай редакцын төлөөлөл Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Ухуулах сурталчилгааны хэлтэстэй хамтран хоёр орны сэтгүүлчдийн хамтын сурвалжлагыг зохион байгуулсан юм. Бид энэ удаагийнхаа аяллаар ӨМӨЗО-ны Эргүнэ хот, Хөлөнбуйрын үзэсгэлэнт сайхан нутгаар аялж ёстой л нүд баясаж, сэтгэл сэргэж явсан. Аяллын эхний өдрөөс л өвөрлөгч ахан дүүс маань биднийг халуун дотноор хүлээн авч, очсон газар бүрдээ тухайн нутгийн онцлогийг танилцуулж байсан нь одоо ч сэтгэлд тодхон байна. ОХУ-тай хиллэдэг энэ хот нь эртний түүх, нүүдлийн соёлиргэншил, байгалийн өвөрмөц тогтоц, бүтээн байгуулалтыг өвч цогцлоосон нь бидэнд шинэ туршлага, шинэ мэдлэг болж байлаа. Хамтын сурвалжлагын явцад бид зөвхөн мэдээ сурвалжлага бэлтгээд өнгөрөөгүй. Хоёр орны сэтгүүлчид өөрсдийн туршлагаа солилцон, ажиллах аргаа барилаа хуваалцан, мэргэжлийн хувьд бие биеэсээ суралцах боломж бүрдсэн юм. Хоёр орны Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа ямар үнэ цэнтэй болохыг тэр үед илүү гүн ойлгож авсан. Тэр үеэсбидний хамтын ажиллагаа улам өргөжиж Өвөр Монголын нийгэм, эдийн засаг, соёл, аялал жууулчлал, бүтээн байгуулалт зэрэг олон салбарын мэдээ, мэдээллийг сайтынхаа уншигчдад өдөр бүр хүргэх ажлыг өөрийн биеэр хариуцан ажиллаж байна. Нэгэн цагт нүдээр үзэж сэтгэл бахдан сурвалжилж явсан газрынхаа хөгжил дэвшлийг өнөөдөр ч уншигчидтайгаа хуваалцаж, хоёрталын нөхөрсөг харилцааны гүүр болж байгаадаа баяртай байдаг. Арван жилийн өмнөх тэр хамтын сурвалжлага миний хувьд өнгөрсөн цагийн нэгэн дурсамж төдий биш, өнөөдрийг хүртэл үргэлжилж буй хамтын ажиллагааны эхлэл байсан юм. Хоёр орон, хоёр байгууллагын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж улам батжина гэдэгт итгэлтэй байна. Та нартаа ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх сурвалж:  Dornodmedia.mn сайтын эрхлэгч Д. Золзаяа, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр,Гялбаа,Цэнгэл

  • Туяа
  • 5
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313